Гэрээ байгуулахад анхаарах зүйл
Иргэдийн хувьд аливаа гэрээг байгуулахдаа өөрт хохиролтой, нөгөө талынхаа ашиг сонирхолд илүү нийцсэн гэрээнд гарын үсэг зурж хохирох тохиолдол цөөнгүй гарч байна.
Тухайлбал, Орон сууц захиалахаар гэрээ байгуулж буй иргэд маань зөвхөн барилгын компаниас гаргаж өгсөн гэрээнд шууд гарын үсэг зурж, улмаар өөрийн цаг хугацаа, хөрөнгө мөнгөөрөө хохирох тохиолдол маш их гарч байна.
Харин Монгол Улсын Иргэний хуульд зааснаар гэрээний харилцаанд оролцогч иргэн та байгуулах гэж буй гэрээнийхээ агуулга болон нөхцөл, заалтыг өөрөө, чөлөөтэй тодорхойлох эрхтэй байдаг.
Гэтэл иргэд, олон нийт хуулийн энэхүү зохицуулалтыг мэдэхгүйгээс өөрт хохиролтой гэрээнд гарын үсгээ зурж хохирсоор байна.
Иймд иргэд, олон нийт та бүхэн аливаа гэрээнд гарын үсэг зурахынхаа өмнө тухайн гэрээтэй сайтар танилцаж, өөрийн ашиг сонирхолд нийцүүлэх байдлаар холбогдох нөхцөл, заалтыг өөрчлөх боломж нээлттэй байна.