Хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол алданги нэмж төлөх үүрэгтэй
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын статистикаас үзвэл шүүхээр орж хүүхдийн тэтгэлэг төлөх үүрэг хүлээсэн этгээдүүд маань тухайн тэтгэлгийг төлөхгүй байх тохиолдол маш өндөр хувийг эзэлдэг.
Энэ тохиолдолд тэтгэлэг авагч буюу төлбөр авагч иргэд маань авах ёстой тэтгэлэг дээрээ алданги нэмж тооцуулан авах боломжтой. Тодруулбал, Гэр бүлийн тухай хуульд зааснаар тухайн тэтгэлэг төлөгч нь хугацаандаа тэтгэлгээ төлөхгүй байгаа тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алдангийг нэмж тооцуулан авах боломж хуулиар бүрэн олгогдсон байдаг.
Эх сурвалж: Өмгөөллийн "Цогц өмгөөлөл" хууль зүйн фирм