13,200,000 төгрөгөөс доош үнийн дүнтэй маргааныг 45 хоногийн дотор шийдвэрлүүлэх боломжтой боллоо
Өнөөдрөөс буюу 2024.10.01-ний өдрөөс эхлэн зарим төрлийн хэрэг, маргааныг иргэний хэрэг үүссэнээс хойш 45 хоногийн хугацаанд хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалт хэрэгжиж эхэлж байна.
Тодруулбал, 13,200,000 төгрөгөөс доош үнийн дүнтэй мөнгөн хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүх тусгайлсан журмаар буюу 45 хоногийн хугацаанд эцэслэн шийдвэрлэхээр болж байгаа юм.
Хуулийн энэхүү зохицуулалт нь бүх төрлийн гэрээний дагуу мөнгө гаргуулахаар шаардаж буй нэхэмжлэлд хамаарахаар байна.
Иймд иргэд, олон нийт та бүхэн бүх төрлийн гэрээ болон 13,200,000 төгрөгөөс доош үнийн дүнтэй мөнгөн хөрөнгө гаргуулахтай холбоотой маргаанаа богино хугацаанд түргэн, шуурхай шийдвэрлүүлэх боломжтой болж байна.